ХАМТАРСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17.4 хэсгийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажил хариуцсан мэргэжилтэн Т.Мандухайтай хамтран “ХАБЭА-н тухай ойлголт, ХАБЭА тухай хууль, Аюулыг танин мэдэх, төрөл ангилал, эрсдэлийн тухай ойлголт, Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн тухай ойлголт, Ажлын байранд аюултай нөхцөл үүссэн тохиолдолд нэн даруй авах арга хэмжээ” зэрэг 5 төрлийн сэдвээр, Шинэ Монгол технологийн коллежийн сэтгэл зүйч, багш Б.Номинтой хамтран “Бүтээлч бие” сэдвээр сургалтыг тус тус зохион байгуулан явууллаа.