ХАМТАРСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ, АЛБА ХААГЧДЫН ДҮРЭМТ ХУВЦАС, БИЧИГ БАРИМТАД ҮЗЛЭГ ЯВУУЛЛАА.
Батлагдсан төлөвлөгөөний дагуу алба хаагчдын дүрэмт хувцас, бичиг баримтад үзлэг хийж, Төмөр замын цагдаагийн газрын хэв журмын ажил хариуцсан байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Дэжид, цагдаагийн дэслэгч Ц.Мөнгөнбаяр нартай хамтран “Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ойлголт, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль” сэдвээр хамтарсан сургалт зохион байгуулан ажиллалаа.