ТӨРИЙН ЦЭРГИЙН БОЛОН ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГУУДЫН ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЖИЛТНУУДЫН УУЛЗАЛТ БОЛОВ
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албан тушаалтнуудын харилцаа холбоог тогтоох, харилцан туршлага солилцох, зорилтод мэдээлэл сурталчилгааны ажил явуулахад хамтран ажиллах чиглэлийг тодорхойлох зорилгоор Төрийн цэргийн болон хууль сахиулах олон нийттэй харилцах ажилтнуудын уулзалт өнөөдөр /2024.01.25/ зохион байгуулагдлаа.
Тус уулзалтад Зэвсэгт хүчний жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, бригадын генерал Ж.Өсөхбаяр, Монголын сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатар болон төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын олон нийттэй харилцах ажил хариуцсан албан тушаалтнууд оролцлоо.
Уулзалтад оролцогч байгууллагуудаас олон нийттэй харилцах чиглэлээр зохион байгуулж ажлын танилцуулга, мэдээлэл хийж төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааг нэгдсэн бодлого, нэг цонхоор иргэд олон нийтэд хүртээх, цаашид хамтран ажиллах нээлттэй хэлэлцүүлэг хийсэн юм.