АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Монголын мөсөн сурын холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Монгол туургатны мөсөн сурын улсын аварга шалгаруулах тэмцээн”-д 34 багийн нийт 500 гаруй тамирчид цэц мэргэнээ сорин өрсөлдсөнөөс Дотоодын цэргийн 810 дугаар ангийн хамгаалалтын ажилтан, ахлагч Б.Галхүү, дэд ахлагч Г.Цолмон нар багийн дүнгээр шигшээ 8 буюу дээд шигшээд шалгарч 2025 онд Бүгд Найрамдах Казакстан улсын Астана хотод зохион байгуулагдах Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөө үргэлжлүүлэн тоглохоор боллоо.
Дэд ахлагч Г.Цолмон ганцаарчилсан төрөлд цэц мэргэнээ сорьж спортын мастер цолоо 3 дахь удаа, ахлагч Б.Галхүү спортын мастер цолоо 2 дахь удаагаа батлан харуулав.
Алба хаагчдынхаа цаашдын спортын тэмцээн, уралдаанд нь өндөр амжилт хүсье.