ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.
Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 131 жилийн ойг тохиолдуулан Дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчдын дунд зохион байгуулагдан явагдсан “Одонт хороо” ахмадын зөвлөлийн нэрэмжит “Жанжин сүх шиг хийцгээе” цэрэгжлийн гимнастикийн тэмцээнд ангийн баг тамирчид амжилттай оролцож жолооч, ахлах ахлагч Ц.Энхтөр дүүжинд 10-р дасгалыг хийж гүйцэтгэх төрөлд тэргүүн байр эзэлж, алтан медаль хүртлээ.