ДАРТСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ.
“Өөрчлөлтийг өөрөөсөө эхэлье” аяны хүрээнд алба хаагчдын амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор хамгаалалтын нэгдүгээр салбарын алба хаагчдын дунд “Онч шидэлт” дартсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа.
I байранд хамгаалалтын ажилтан дэд ахлагч Х.Аябек;
II байранд эргүүлийн хамгаалалтын офицер, дэслэгч Ц.Мөнхбаатар;
III байранд хамгаалалтын ажилтан, ахлагч Б.Болд нар тус тус шалгарч үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулав.