ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖЛЭН ЯВАГДАЖ БАЙНА.
“Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах салбар оффис, уурхайн эмэгтэй ажилтан, алба хаагчдад цэцэгт мэндчилгээ дэвшүүлэх арга хэмжээг энэ оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 06.00-08.30 цагийн хооронд зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд 105 эмэгтэй ажилтан алба хаагч, хамрагдсан бөгөөд нийт бүсгүйчүүдэд цэцэгт болон хөгжимт мэндчилгээ хүргэж, баярын мэнд дэвшүүлсэн. Энэхүү арга хэмжээ нь өнөөдөр Цогтцэций сумын нийт төрийн байгууллагын эмэгтэй ажилтан, алба хаагчдын дунд үргэлжлэн зохион байгуулагдах юм.