БРИГАДЫН ГЕНЕРАЛ Т.ХҮРЭЛБААТАР АЛБА ХААГЧИДТАЙ ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Монгол Улсад генерал цол олгож эхэлсний 80 жилийн ой "МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨР"-ийг тохиолдуулан бригадын генерал Т.Хүрэлбаатар дотоодын цэргийн 805 дугаар ангийн алба хаагчидтай байгууллагын түүхэн замнал, эрх зүй орчин, бусад орны туршлагын талаар санал солилцож, алба хаагчдын урам зориг итгэл үнэмшлийг сэргээх чиглэлээр зөвлөх уулзалтыг өнөөдөр (2024.03.19) зохион байгууллаа.
Эрхэм бригадын генерал Т.Хүрэлбаатар таны алтан мөрдөс од шиг гийж, ариун жагсаалдаа мөнхөд гэрэлтэж явах болтугай танд Монгол Улсад генерал цол олгож эхэлсний 80 жилийн ойн баярын мэндийг Дотоодын цэргийн нийт бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс хүргэе!