"МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР"-ИЙГ ТОХИОЛДУУЛАН НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАВ.
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 100 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэд, олон нийтэд анги, байгууллагын үйл ажиллагааг сурталчлах ажлын хүрээнд "Цэргийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээ"-г энэ оны 03 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын баатар Түвдэнгийн Борын талбайд зохион байгуулав.
Арга хэмжээний хүндэт зочдоор тус сумын Засаг даргын орлогч дарга Өлзийнэмэх, Дотоодын цэргийн 810 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, хурандаа Ц.Батаа, Засаг даргын тамгын газрын дарга В.Хүүхэндүү, Онцгой байдлын 44 дүгээр ангийн захирагч, ахлах дэслэгч Отгонцэрэн , Ерөнхий боловсролын I сургуулийн захирал Ганзориг нар болон бусад сум орон нутаг, төрийн байгууллагын удирдлага, ахмад дайчид, ажилтан, алба хаагчид оролцлоо.
Арга хэмжээний хүрээнд тус сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдын дунд зохион байгуулагдсан “Дөл” тэмцээн, “Гар зураг, бүтээлийн уралдаан”-д амжилттай оролцож эхний 3 байранд шалгарсан сурагчид, Төрийн байгууллагын ажилтан, алба хаагчдын дунд зохион байгуулагдсан Дотоодын цэргийн 810 дугаар ангийн нэрэмжит “Олс таталт”-ын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдад шагналыг гардуулав. Мөн Цогтцэций сумаас Төрийн цэргийн болон Хууль сахиулах байгууллагад ажиллаж байгаад цэргийн алба хаасны тэтгэвэрт гарсан бэлтгэл офицер, ахлагч, ахмад дайчдад Засаг даргын нэрэмжит дурсгалын зүйл, цэргийн алба хаах насанд хүрсэн зарим иргэдэд батламж тус тус гардуулав.
Нийт ирсэн зочид төлөөлөгчдөд Дотоодын цэргийн 810 дугаар ангийн алба хаагчдын гардан тулааны үзүүлэх тоглолт, ая дууны мэндчилгээ толилууллаа.