ОЛС ТАТАЛТЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЖ ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА.
Өмнөговь аймгийн Цогтцэций суманд үйл ажиллагаа эрхлэн явуулдаг Төрийн байгууллагуудын дунд Дотоодын цэргийн 810 дугаар ангийн нэрэмжит “Олс таталт”-ын аварга шалгаруулах тэмцээнийг энэ оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 10:00-12:00 цагийн хооронд Цогтцэций сумын Ерөнхий боловсролын 2 дугаар дунд сургуулийн спорт зааланд амжилттай зохион байгуулан өндөрлөлөө.
Тэмцээнд нийт 8 байгууллагын 80 ажилтан, алба хаагчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин оролцсоноос:
Тэргүүн байранд Дотоодын цэргийн 810 дугаар анги;
Дэд байранд Ерөнхий боловсролын 2 дугаар дунд сургууль;
Гутгаар байранд Онцгой байдлын хэлтэс тус тус шалгарч бусдыгаа манлайлан оролцов.