"CUSTOMER PARTNERSHIP INCUBATION" СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2025 онд дэвшүүлсэн “Хамтдаа хөгжье” зорилтын хүрээнд “Хамтдаа хөгжье-Хамтдаа бүтээе” аяныг энэ оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлүүлсэн.
Аяны хүрээнд Юнител группийн үйл ажиллагаа, тэргүүн туршлага, техник технологийн дэвшил, өөрийн үйл ажиллагаанд нэвтрүүлсэн үйл ажиллагааны дахин системчлэл, баг, ажлын хэсэг бүрдүүлэх, удирдах, алба хаагчийг сэтгэл зүйн байдалд нь тулгуурлан даалгавар өгч дүгнэх чадвар дадлыг суулгах зорилгоор дотоодын цэргийн байгууллагын 30 удирдах бүрэлдэхүүн "Customer Partnership Incubation" сургалтад энэ оны 04 дүгээр сарын 15-ны өдөр “Seoul business center” төвд хамрагдлаа.
Сургалтаар Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Юнител группийн “Data Center”-н үйл ажиллагаатай танилцаж, төв байгуулах ач холбогдол, тавигдах шаардлага, дата төвүүдийн онцлог, хамгаалалтын түвшин, дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагын талаар тус төвийн нягтруулалтын системийн мэргэжилтэн Б.Даваадорж мэдээлэл хийж, алба хаагчид санал, сэтгэгдлээ солилцсон юм.