ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН “ХАМГААЛАЛТЫН АЖИЛТАН” МЭРГЭЖЛЭЭР СУРАЛЦАЖ, ТӨГССӨН ТӨГСӨГЧ НАРТ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЛАА
“Хамгаалалтын ажилтан” мэргэжлээр суралцаж, төгссөн төгсөгч нарт гэрчилгээ, энгэрийн тэмдэг гардуулах үйл ажиллагаа өнөөдөр (2025.04.24) Дотоод хэргийн их сургуулийн байрлалд зохион байгуулагдлаа.
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хүний нөөцийг бүрдүүлэх зорилгоор иргэдийн дунд нээлттэй сонгон шалгаруулалтыг энэ оны 02 дугаар сард зарлаж, сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэд Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуульд “Хамгаалалтын ажилтан” мэргэжлээр суралцаж, төгссөн юм.
Мэргэжил эзэмшиж, төгссөн иргэд Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагчийн тушаалаар Дотоодын цэргийн байгууллагын ахлагч албан тушаалд томилогдон ажлын байраар хангагдах юм.