ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЖИЛТНЫ 2026 ОНЫ НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны 2026 оны нэгдсэн зөвлөгөөн өнөөдөр эхэлж, нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхий сайд Г.Занданшатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд, Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Н.Лхагвасайхан болон цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах бүрэлдэхүүн холбогдох албан тушаалтнууд оролцлоо.
Энэхүү зөвлөгөөн хоёр өдөр үргэлжлэх бөгөөд энэ удаа “Стратеги, бодлого”, “Гадаад, дотоод бодлого, нөхцөл байдал”, “Дижитал шилжилт” агуулгын хүрээнд явагдаж байна.
Мөн цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтнуудын уялдаа холбоог бэхжүүлэх, үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх, өнгөрсөн оны ажлаа дүгнэх, тулгамдсан асуудлаа шийдвэрлэх, гүйцэтгэж буй чиг үүргийн хүрээнд авч хэрэгжүүлэх зорилтуудаа тодорхойлохоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг юм.









