“ИХ ЖАНЖИН Д.СҮХБААТАРЫН МӨРӨӨР...” АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“Их Жанжин Д.Сүхбаатарын мөрөөр...” арга хэмжээний хүрээнд Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Д.Балдандорж “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх нь” мөн Аюулгүй байдал судлалын доктор, бэлтгэл хурандаа А.Батсайхан “Дэлхийн улс орнуудын гадаад, дотоод аюулгүй байдлын талаар” сэдвүүдээр 2 цагийн сургалт, мэдээллийн үйл ажиллагааг өнөөдөр (2026.01.20) зохион байгууллаа.


Энэхүү сургалтад төв, орон нутгийн дотоодын цэргийн штаб, анги, тусгай салбарын 600 гаруй алба хаагчид 22 байршлаас танхимаар болон цахимаар хамрагдлаа.