"НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА"
Эр цэргийн албанд татагдан ирж, эцэг эх, гэр бүлээсээ хол олон аавын хөвгүүдтэй мөр зэрэгцэн цэргийн алба хааж буй хугацаат цэргийн алба хаагчдын ар гэрийнхэнд зориулсан “Хугацаат цэргийн албанд хамтдаа нэг өдөр” нээлттэй хаалганы өдөрлөгийг энэ оны 01 дүгээр сарын 23, 24, 25-ны өдрүүдэд дотоодын цэргийн анги, тусгай салбаруудад амжилттай зохион байгууллаа.




Энэхүү өдөрлөгт хүрэлцэн ирсэн хугацаат цэргийн алба хаагчдын гэр бүл, эцэг эхчүүд цэргийн ангийн байр, орчин нөхцөл, хувцас хангалт, хоол хүнстэй танилцаж, ангийн хамт олон, байлдагчдын бэлтгэсэн урлагийн тоглолтыг сонирхон үзэж, хүүтэйгээ хамт хөгжөөнт тоглоом тоглон, дулаан яриа өрнүүлж, нэг өдрийг хамтдаа сэтгэл дүүрэн өнгөрүүллээ.