"СЭТГЭЛ ЗҮЙН ХӨДӨЛГӨӨНТ БҮЛЭГ АЖИЛЛАЛАА"
ЗХЖШ-ын даргын тушаалаар томилогдсон Сэтгэл зүйн хөдөлгөөнт бүлэг Дотоодын цэргийн анги, тусгай салбарын байнгын бүрэлдэхүүний алба хаагчид, хугацаат цэргийн алба хаагчдад онол, дадлага хосолсон хэлбэрээр бүлгийн болон ганцаарчилсан сургалтуудыг зохион байгуулж, судалгаа аван ажиллаж байна.




Сургалтыг хамт олны оролцоонд тулгуурлан хөгжилтэй, сонирхолтой хэлбэрээр зохион байгуулж, сэтгэл зүйн, өөрийн болон нөхдийнхөө сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах арга барилд суралцах, стрессийг даван туулах, хамт олны харилцаа, уур амьсгалыг эергээр бүрдүүлэх зэрэг сэдвээр сургалт зохион байгуулж, төгсгөлд нь Сэтгэл зүйн хангалтын хөдөлгөөнт бүлгийн нэгдсэн дүгнэлт, зөвлөмжийг алба хаагчдад танилцуулсан юм.