"ЦЭРГИЙН АНХАН ШАТНЫ БЭЛТГЭЛ ЭЗЭМШҮҮЛЭХ СУРГАЛТЫН ТӨВ"-ИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО
Дотоодын цэргийн командлагчийн 2026 оны А/09 дүгээр тушаал, Дотоодын цэргийн штабын даргын 2026 оны “Цэргийн анхан шатны бэлтгэл эзэмшүүлэх сургалтыг зохион байгуулах тухай” А/49, Ангийн захирагчийн А/25 дугаар тушаалын дагуу ангид 2026 оны нэгдүгээр ээлжээр хугацаат цэргийн албанд татагдан ирсэн дайчдад “Цэргийн анхан шатны бэлтгэл эзэмшүүлэх сургалтын төв”-ийн нээлтийн арга хэмжээг өнөөдөр (2026.05.11) Дотоодын цэргийн анги, тусгай салбарт зохион байгууллаа.




Нээлтийн арга хэмжээний үеэр хугацаат цэргийн алба хаагчидтай ажиллах албан тушаалтнуудыг танилцуулж, сургалтын хөтөлбөр, цэргийн албаны онцлог, сахилга хариуцлагын талаар мэдээлэл өгч, эх оронч үзэл, цэргийн ёс зүй, хамт олонч хандлагыг төлөвшүүлэхэд чиглэсэн үүрэг, чиглэлийг танилцууллаа.
Тус сургалтын хугацаанд хугацаат цэргийн алба хаагчдад цэргийн анхан шатны мэдлэг, чадвар, дадлыг эзэмшүүлж, цэргийн албанд дасан зохицох, бие бялдар, сахилга бат, тэсвэр хатуужлыг төлөвшүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэх юм.