ГАРДАН ТУЛААНЫ ЗАЛУУЧУУДЫН ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ БОЛОН НАСАНД ХҮРЭГЧДИЙН ДЭЛХИЙН ЦОМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Гардан тулааны залуучуудын дэлхийн аварга шалгаруулах болон насанд хүрэгчдийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Москва хотноо 05 дугаар сарын 14–нөөс 18-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.



Дэлхийн 14 улсын 260 гаруй тамирчин оролцсон энэхүү тэмцээнд:
Дотоодын цэргийн 809 дүгээр ангийн шуурхай удирдлагын жижүүр ахлах дэслэгч Ц.Мөнхбаатар Насанд хүрэгчдийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний 80 кг жинд мөнгөн медаль,
Дотоодын цэргийн 810 дугаар ангийн алба хаагч, дэд ахлагч Б.Энхжин Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний +70 кг жинд хүрэл медаль, 1+1 төрөлд мөнгөн медаль хүртсэн амжилттай оролцлоо.