Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Н.Лхагвасайхан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд зочилж, тус улсын Батлан хамгаалахын атташе, ахлах хурандаа Жан Сюлян, Хуурай замын цэргийн атташе, ахлах хурандаа Ма Чи нартай уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр талууд Монгол, Хятад хоёр орны “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцаа бүх түвшинд гүнзгийрэн хөгжиж байгааг тэмдэглээд, цаашид харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх, хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцож, бие биедээ амжилт хүсэн баяр хүргэв.



