ДОТООДЫН ЦЭРГИЙН ШТАБЫН ДАРГА, ХУРАНДАА Н.ЛХАГВАСАЙХАН ДОТООДЫН ЦЭРГИЙН 816 АНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Н.Лхагвасайхан энэ оны 06 сарын 04-өөс 06-ны өдрүүдэд Орхон аймаг дахь Дотоодын цэргийн 816 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзалт хийж байна.



Энэ үеэр тус ангийн захирагч байгууллагын үйл ажиллагаа, бүтэц бүрэлдэхүүн болон улсын онц чухал объектын хамгаалалт, хуулиар хүлээсэн чиг үүргийн хэрэгжилт, алба хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулахаар хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, ажлын үр дүн, тулгамдаж буй асуудал, цаашид шийдвэрлүүлэх ажлын саналыг танилцууллаа.
Уулзалтын үеэр Дотоодын цэргийн штабын дарга эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж байгаа зарим алба хаагчдад шагнал гардууллаа. Мөн алба хаагчдын санал сэтгэгдлийг сонсож, алба хаагчдад хандан мэдлэг, ур чадвар, албаны бэлэн байдал, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлээ тогтмол дээшлүүлж, ёс зүйг эрхэмлэн ажиллана гэдэгт итгэлтэй байгааг илэрхийлж, Дотоодын цэргийн байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүргээ, нэр төртэй гүйцэтгэхийг үүрэг болголоо.