ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Дотоодын цэргийн байгууллагад 2026 оны нэгдүгээр ээлжийн татлагаар татагдан ирж, цэргийн анхан шатны бэлтгэл эзэмшүүлэх сургалтад хамрагдсан хугацаат цэргийн алба хаагчдын "Цэргийн тангараг өргөх ёслолын арга хэмжээ" өнөөдөр (2026.06.17) Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх Дотоодын цэргийн хүндэтгэлийн хөшөө, цогцолборт зохион байгуулагдлаа.



Энэхүү үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд, Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Н.Лхагвасайхан, Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны Удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар, Нийслэлийн цэргийн штабын дарга, хурандаа Г.Ялалт, Дотоодын штабын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Х.Наранбаатар болон штабын даргын зөвлөлийн гишүүд, тангараг өргөх хугацаат цэргийн алба хаагчид, ахмад ажилтан, алба хаагчид, ар гэрийн төлөөлөл болох 1500 гаруй хүн оролцсон юм.
Дотоодын цэргийн байгууллагад алба хааж буй хугацаат цэргийн алба хаагчдыг алба хаах хугацаанд нь мэргэжил олгож, цагдаа, дотоодын цэргийн алба хаагчаар бэлтгэх, мөн нийгэмд эрэлттэй мэргэжлээс сонгон эзэмшүүлж, мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх, жолоодох эрх олгох сургалтад хамруулан А,B ангиллын жолооны үнэмлэх олгуулан залуу үеийнхний ажил, амьдралын гарааг зөвөөр эхлүүлэхийг зорин ажиллаж байна.
Эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах үндсэн үүргээ биелүүлэхээр сэтгэлийн дуудлага, хүсэл эрмэлзэлдээ хөтлөгдөн Дотоодын цэргийн байгууллагад татагдан ирж, цэргийн анхан шатны бэлтгэл эзэмшүүлэх сургалтаа амжилттай дүүргэн, цэргийн тангаргаа өргөж, аав, ээжийн хүүгээс эх орны цэрэг болж байгаа дайчдадаа халуун баяр хүргэе.
МОНГОЛ УЛСЫН ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН СҮР ХҮЧ, СҮЛД ХИЙМОРЬ ҮЕИЙН ҮЕД МАНДАН БАДРАХ БОЛТУГАЙ!