"ДОТООДЫН ЦЭРГИЙН ХҮНИЙ НӨӨЦ, СУРГАЛТЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ, ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ" СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАВ
"Дотоодын цэргийн хүний нөөц, сургалтын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам" сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг батлагдсан хөтөлбөрийн дагуу Дотоод хэргийн их сургуулийн эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэн, Дотоодын цэргийн албаны танхимтай хамтран зохион байгууллаа.
Эрдэм шинжилгээний хуралд Дотоодын цэргийн штабын дэд бөгөөд Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Н.Мөнх-Итгэл, ЦЕГ-ын Соён гэгээрүүлэх албаны сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа В.Отгонбаяр, дотоодын цэргийн байгууллагын ахмад ажилтан, штаб, анги, салбарын алба хаагчид оролцов.
Хурлаар нийт Дотоодын цэргийн хүний нөөц, сургалтын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замын талаар бэлтгэсэн 7 илтгэлийг хэлэлцүүлэн гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэж, зөвлөмжийн төслийг баталлаа.