ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН НЭГДСЭН ЧУУЛГАН ЯВАГДАЖ БАЙНА
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдах "Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицеруудын чуулган"-ыг угтан хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд "Цагдаа, дотоодын цэргийн байгууллагуудын залуу офицеруудын нэгдсэн чуулган"-ыг энэ оны 06 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулж байна. Чуулганыг Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингис нээж, мэндчилгээ дэвшүүллээ.